
Гаалийн зуучлал
Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлтийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шийдвэрлэх боломж

Олон улсын худалдааны урсгалыг саадгүй, үр ашигтайгаар дамжуулах мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх.
Монголын болон бүс нутгийн хамгийн найдвартай, инновацад тулгуурласан гаалийн зуучлагч компани болж, харилцагчдын анхны сонголт болох.
Гаалийн хууль, олон улсын стандарт, худалдааны журамд мэргэшсэн, тасралтгүй хөгждөг баг.
Бүх мэдээлэл, баримт бичгийг үнэн зөв, хариуцлагатайгаар боловсруулах.
Цагийн үнэ цэнийг эрхэмлэн, гаалийн үйлчилгээг хамгийн богино хугацаанд, саадгүй гүйцэтгэх.
Харилцагчийн нууцлалыг чандлан сахидаг, тэдгээрийн хэрэгцээг ойлгон, зөв шийдэл санал болгодог түнш байх.
Бүх ажиллагаагаа үндэсний болон олон улсын хууль журамд нийцүүлэн, өндөр ёс зүйтэйгээр гүйцэтгэх.
Үйл ажиллагаагаа боловсронгуй болгох дижитал шийдэл, автоматжуулалт, шинэ технологийг тасралтгүй нэвтрүүлэх.
Манай компани нь 2013 онд Гаалийн зуучлагчийн тусгай зөвшөөрөл авч байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын нийт боомтуудын Гаалийн байгууллагын харьяанд албан ёсны бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн туршлагатай байгууллага юм.
Гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн бүрдүүлэлт, бичиг баримтын боловсруулалт, холбогдох байгууллагуудтай хийх харилцааг мэргэжлийн түвшинд хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн шуурхай зохион байгуулах нь бидний үндсэн зорилт.
Бид олон жилийн туршлага, чадварлаг мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн, хариуцлагатай үйлчилгээний бодлогоороо дамжуулан харилцагч бүрийн ачаа тээврийн урсгалыг саадгүй, найдвартай, дамжуулахыг эрхэмлэн ажилладаг.
Гаалийн зуучлалын салбар дахь шинэчлэл, дижитал шийдлийг байнга нэвтрүүлж, харилцагч төвтэй, ил тод, шударга, хариуцлагатай, найдвартай үйлчилгээ үзүүлэх нь манай компанийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм.
"Бичиг цаасны ажлыг багасгаж, хүний оролцоог бууруулан, үйлчилгээний шат дамжлагыг хялбарчилснаар таны цаг хугацааг хэмнэж, ил тод байдлыг хангана."
Манай компанийн харилцаа үйлчилгээ нь зөвхөн баримт бичгийн бүрдүүлэлт, зөвлөгөөнд суурилсан бус харилцан итгэлцэл, хүндлэлийн үндсэн дээр бүтээгддэг.
Active Team Members
Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн
Манай компани Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд гаалийн бүрдүүлэлт, импорт-экспортын үйл ажиллагаа, зэрэгт өндөр мэргэшсэн туршлагатай. Бид харилцагчдынхаа бараа, тээвэрлэлт, гаалийн үйл явцыг хуульд нийцсэн, түргэн шуурхай шийдэж, аливаа эрсдэлээс хамгаалах үйлчилгээг үзүүлдэг.
Бид танд дараах 6 үндсэн чиглэлийн цахим үйлчилгээг санал болгож байна.
Бараа импортлох үе шат, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлтийн дэлгэрэнгүй заавар.
Экспортын барааны ангилал, хориглолт болон хязгаарлалт, тусгай зөвшөөрлийн мэдээлэл.
Гаалийн мэдүүлэг гэж юу болох, түүнд шаардагдах бичиг баримт болон мэдүүлэг гаргах үйл явц.
Импорт, экспортын бараанд ногдуулдаг гаалийн татвар, НӨАТ, онцгой албан татвар болон тооцооллын аргачлал.
Барааг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авах цогц үйл явц, үе шатууд.
Гаалийн бүрдүүлэлт хийхэд анхаарах нийтлэг алдаа, зөвлөмжүүд болон мэргэжлийн заавар.
Танд асуулт байна уу? Бид танд туслахад бэлэн байна. Доорх сувгуудаар бидэнтэй холбогдоорой.