Гаалийн мэдүүлэг

Гаалийн мэдүүлэг гэж юу болох, түүнд шаардагдах бичиг баримт болон мэдүүлэг гаргах үйл явц.

Гаалийн мэдүүлэг гэж юу вэ?

  • ●Импорт, экспортын бараанд гаалийн бүрдүүлэлт хийх албан ёсны цахим баримт (E-AIS).
  • ●Агууламж: Барааны нэр, HS код, тоо хэмжээ, үнэ, гарал үүсэл.
  • ●Мэдээлэл: Инкотермс нөхцөл, тээврийн маршрут, татвар хураамжийн тооцоо.
  • ●Гаалийн ажилтан энэхүү мэдүүлгийг үндэслэн барааг шалгаж, нэвтрүүлэх эсэхийг шийднэ.

Бүрдүүлэхэд шаардлагатай бичиг баримтууд

  • ●Худалдааны нэхэмжлэх (Invoice) - Үнэ, тоо хэмжээ, төлбөрийн нөхцөл.
  • ●Баглаа боодлын жагсаалт (Packing List) - Савлагаа, жин, тоо ширхэг.
  • ●Тээврийн баримт (Air Waybill, Bill of Lading, CMR, SMGS).
  • ●Гарал үүслийн гэрчилгээ (Certificate of Origin) - Татварын хөнгөлөлт эдлэхэд.
  • ●Гадаад худалдааны гэрээ (Байхгүй бол Invoice-г гэрээгээр тооцно).
  • ○Тусгай зөвшөөрөл (Хүнс, ургамал, амьтан, химийн бодис, тоног төхөөрөмж гэх мэт).
  • ○Даатгалын бичиг (CIF нөхцөлөөр ирсэн бол).
  • ○Тээврийн зардлын баримт (Гаалийн үнэлгээнд шаардлагатай).
  • ○Итгэмжлэл (Гаалийн зуучлагчид эрх өгөх).

Гаалийн мэдүүлгийг хэн гаргадаг вэ?

  • ●Импортлогч / Экспортлогч өөрөө.
  • ●Эсвэл Гаалийн зуучлагч компани гаргаж гаалийн байгууллагад цахимаар хүргүүлдэг.